Миеэгомбын Энхболд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Миеэгомбын Энхболд (1964 он - ) нь Монгол Улсын 23 дахь ерөнхий сайд юм.
Агуулга |
[Засварлах] Намтар
[Засварлах] Бага нас
Тэрээр 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.
[Засварлах] Ажил
1987-1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар тус тус ажиллаж байсан.
Түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд Улаанбаатар хотын газартай холбоотой авилгал хавтгайрсан, агаарын бохирдол ихэссэн гэж шүүмжилдэг.
[Засварлах] УИХ-ын гишүүн
2005 онд Намбарын Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул тэрээр намаасаа түдгэлзэх шаардлагатай болж, өөрийн залгамжлагчаар Энхболдыг МАХН-ын даргад нэр дэвшүүлэн сонгуулсан. МАХН Ардчилсан намтай Монгол Улсын Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдоржийн нэрийг нөхөн сонгуулиас татуулж, үүнийхээ хариуд Их Эвслийн Засгийн газрыг УИХ-ын ээлжит сонгууль хүртэл МАХН-Эх Орон Ардчилал эвслийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу Элбэгдорж нэрээ татсанаар Энхболд 2005 оны 9 сард УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
[Засварлах] Монгол Улсын Ерөнхий сайд
Хэдий Ардчилсан нам гэрээний дагуу өөрийн нэр дэвшигчийн нэрийг нөхөн сонгуулиас татуулсан боловч 2006 оны 1 сард МАХН УИХ дахь Ардчилсан намын М.Энхсайхан тэргүүтэй цөөн гишүүд, Эх орон нам, Монгол Улсын Бүгд найрамдах нам, Ард түмний намд Засгийн газарт суудал амлаж байж Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг унагасны дараа Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож, "Үндэсний эв нэгдлийн" хэмээх тодотголтой шинэ Засгийн газраа бүрдүүлсэн юм. Харамсалтай нь түүний засгийн газар баг болж ажиллаж чадалгүй, сайдууд нь элдэв асуудалд орооцолдож, бүрэн эрхийнхээ хугацаанд 3 сайд нь огцорсон зэрэг нь түүний засгийн газрын болон эрх баригч МАХН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж үзэн, намын 25-р их хурлаар түүнийг намын дарга болон ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчээ. Тэрээр өөрийг нь залгамжилсан С.Баярын засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байна.
[Засварлах] Шагналууд
1999 онд "Алтангадас" одон, 2005 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор тус тус шагнагдсан.
[Засварлах] Мөн үзэх
- Монгол Улсын Ерөнхий Сайд
- 2006-01-25 - 2007-01-22
-
- Өмнөх:
- Цахиагийн Элбэгдорж
- Дараах:
- Санжаагийн Баяр