Википедиа
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Википедиа нь викигээр (олон хүний хамтарч бүтээдэг вэбсайт) бүтээгдсэн интернет дэх нэвтэрхий толь, өөрөөр хэлбэл хэн хүссэн хүн агуулгыг нь арвижуулж, шинэчлэж болох нэвтэрхий толь юм. Википедиа нь Нупедиа гэдэг интернетийн нэвтэрхий толь дээр үндэслэгдэн ба нэр нь вики болон энциклопедиа гэсэн 2 үгнээс гаралтай болно.
Википедиа төслийг 2001 оны 1 сарын 15-наас Жимми Уэйлс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь Викимедиа ашгийн бус байгууллагын нэг хэсэг юм. 2008 оны 2 сарын байдлаар нийтдээ 256 хэлний Википедиад 9,719,049 өгүүлэл байгаагаас, 2 сая гаруй нь хамгийн анхны википедиа болох Англи хэлний Википедиад агуулагдаж байна.
[Засварлах] Монгол хэлний Википедиа
Монгол хэлний Википедиа нь 2004 оны 2 сард үйл ажиллагаагаа эхлэсэн.