Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
User:Gerelbaatar - Википедиа

User:Gerelbaatar

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

1972 оны зуны эхэн сар Бор өндөр хэмээх газар эцэг А.Гомбодооровын гэрт мэндэлсэн, цахар боржгон овогтой. Г.Гэрэлбаатар нь 1990-ээд оноос хойш 10 гаруй жил Мөнх тэнгэр судлалаар дагнан ажиллаж, цөөн бус ном товхимол, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэвлэн нийтэлжээ. 1998 онд ШУА-ийн ФСЭХ-д “Монголын нэгдсэн улсын төрийн шашны онол сургаалын зарим асуудал” сэдвээр гүн ухааны доктор/Ph.D/-ын зэрэг хамгаалж, мөнх тэнгэрийн үзэл номлолыг онолын хувьд философийн шинжлэх ухааны үүднээс судалсан байдаг. 2000 онд хэвлүүлсэн “Монголын уламжлалт шашин шүтлэг” номондоо Мөнх тэнгэр судлалын асуудлыг шинэ түвшинд нухацтай авч үзэв. 2002 онд Улаанбаатар хотноо хуралдсан “Олон улсын Монгол судлалын хурал”-д “Мөнх тэнгэрийн шашны уламжлал шинэчлэлийн асуудал” сэдвээр илтгэл тавьж олон улсын Монгол судлаач эрдэмтдийн хүрээнд уг асуудлыг нээлттэй хэлэлцүүлсэн байна. 2006 оны “Олон улсын Монгол судлалын хурал” дээр “Мөнх тэнгэрийн шашны харьцуулсан судлал” сэдэвт илтгэлийг хэлэлүүлэв. 2004 оны 5 дугаар сарын 13-нд гадаад дотоодын нэр нөлөө бүхий эрдэмтэн мэргэд, хамтран зүтгэгчдийн дэмжлэгтэйгээр Мөнх тэнгэр судлалын дэлхийн академийг үндэслэн байгуулсан юм. 2005 оны хавар улсын төв номын санд “Мөнх тэнгэр судлалын анх дугаар бага хурал”-ыг зохион байгуулав. 2006 оны 8 дугаар сарын 13-18 өдрүүдэд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Мөнх тэнгэр судлалын анх дугаар их хурал”-ыг амжилттай хуралдуулав. Мөн тус жил Хархорин хотод Мөнхтэнгэрийн тахилгыг үйлдүүлэв. 2000-2004 онд Чингис хааны нэрэмжит их засаг их сургуулийн профессор, тус сургуулийн орлогч захирлаар ажиллаж байв. 2005 оноос Японы Сүзүка олон улсын их сургуульд ажиллаж байна. 2006 оны 8 дугаар сард “Мөнх тэнгэр судлал” хэмээх хамтын бүтээлийг хэвлүүлэв. http://www.munkhtenger.com/


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -