У Чэнь Энь
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
У Чэнь Энь нь 16-р зууны хятадын алдарт зохиолч юм.
Тэрээр одоогийн Хянсу мужийн Хуайнь хошуунд түшмэлийн гэр бүлд 1500 онд төрж, 1582 он хүртэл амьдарч байсан юм. Жинхэнэ нэр нь Рү Жүн бөгөөд түүнийг "Ши Ян Шань уулын хүн" гэдэг байжээ. Зэрэг хэргэм олох гэж хэд хэдэн удаа шалгалтад орсон ч тэнцэлгүй явсаар дөчин нас хүрсэн хойноо тэнцэж бага түшмэлийн тушаал авсан ч 1560-аад оны үед албан ажлаа орхин уран бүтээл туурвих болж, улмаар Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл хэмээх нийт зуун бүлэгтэй, гурван үндсэн хэсэгтэй уран сэтгэмжийн алдарт романаа 1570 оны орчим бичиж дуусгажээ.