Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Сэлэнгэ мөрөн - Википедиа

Сэлэнгэ мөрөн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Сэлэнгэ мөрөн
Сэлэнгэ мөрөн

Сэлэнгэ мөрөн нь тус орны гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.

Дэлгэр, Идэр хоёр голын билчирийг Сэлэнгийн их гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр, түүнээс 592 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногдоно. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай умард мөсөн далайн талбайн 87,3 хувь манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна.

Голын эхний хэсэгт гульдиралын өргөн 60-70 м, салаа татуурын өргөн 10-25 м, усны гүн харгиа боргио газраа 0,5-1,5 м, цээл цүнхэлдээ 2,5-3,0 м байснаа адаг руугаа гульдиралын өргөн 100-250 м, усны гүн харгиа боргиотой газраа 1,0-2,0 м, цээл цүнхэлдээ 4-5 м хүрдэг.

Сэлэнгэ мөрөн усны найрлага, химийн бүтцээр манай орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилтэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаарна. Сэлэнгэ мөрөнд манай орны томоохон гол мөрөд болох Дэлгэр, Идэр, Хануй, Эг, Орхон зэрэг голууд цутгана.

Дэлгэр, Идэр хоёр голын билчирийг Сэлэнгийн их гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр, түүнээс 592 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногдоно. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай умард мөсөн далайн талбайн 87,3 хувь манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна.

Сэлэнгэ мөрний эрэг дагуу үржил шимт уужим хөндийтэй. Татам дагууд нь шинэс улиас бүхий өтгөн бургас, бут сөөг өргөнө.

Сэлэнгэ мөрөн 1751, 1785, 1830, 1864, 1867, 1869, 1872, 1897 онд ихээхэн хэмжээгээр үерлэж байсан баримт бий. Сэлэнгэ мөрөн 11 сарын хоердугаар хагасаас дараах оны 4 сар сарын хууч хүртэл 140-185 хоног хөлддөг.Мөсний зузаан нь 67-167 см байна. Усны температур нь өвөл 0 хэм хүртэл хөрдөг бөгөөд 1973 онд оны зун нэмэх 25 градус хүртэл халж байжээ.

Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурт цутгадаг ба Байгаль нуурын хамгийн том цутгал юм. Байгал нуурт 1/2 усыг нь хангаж өгч байдаг юм.

Сэлэнгэ мөрний адаг нь маш өвөрмөц бөгөөд нуур луу задарч, олон садраа үүсгэн цутгадаг байна. Садраа нь маш том ба 680 км² талбай үүсгэдэг байна.

Усны дундаж зарцуулалт Орос, Монголын хилийн ойролцоо 310 м³/сек, 127 км цаана адагтаа 935 м³/сек зарцуулдаг байна.

Сэлэнгэ мөрөн нь 22 зүйлийн загастай бөгөөд агнуурын ач холболгдолтой загас үүнд: цурхай, зэвэг, алгана, булуу цагаан, хадран, улаан нүдэн, гутаарь гэх мэт. Агнуурын үнэт загас үүнд: сибирь хилэм, тул, омуль гэх мэт.

Сэлэнгэ мөрөн нь маш үзэсгэлэнт хөндийгөөр урсдаг юм. Ялангуяа Эг-Сэлэнгэ, Орхон-Сэлэнгийн бэлчир нь маш их үзэсгэлэнтэй юм. Энэ бүс газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Мөн энэ бүс газрыг тусгай хамгаалалтанд авах хэрэгтэй байна. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь Сэлэнгэ мөрний усны түвшин эрс буурах, унах аюултай юм. Мөн Сэлэнгэ мөрний загасыг хамгаалах хэрэгтэй байна. Сэлэнгэ мөрөн нь хилэм загасны гол нүүдэллэдэг, түрсээ шахдаг газар нь юм.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Selenge - зураг, медиа материалууд


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -