Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Пол Пот - Википедиа

Пол Пот

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Пол Пот (жинхэнэ нэр нь Салот Сар) (1925—1998) Камбожийн удирдагч, Улаан Кхмерүүдын толгойлогч.

1925 онд Конпонтум мужид газрын эзний хүү болж төрсөн. Ах дүү долуулаа. Айлын бага. Хамаатны эмэгтэй нь хааны гэр бүлд үйлчилж байсан гэгддэг. 6 настайгаасаа Пномпеньд ирж амьдарсан. Ирээд лам болж суусан ч, 2 жил болоод хар болсон. 1948 онд Пномпений Рүссэйокэ мэргэжлийн сургуульд элсэн орсон. Дунд боловсролыг эх орондоо эзэмшсэний дараагаар Франц улсад сурах тэтгэлэг авч 1949 онд Францын цахилгааны сургуульд суралцахаар явсан. Түүний ярьснаар бол эхний жил хичээлдээ шамдан сурч байсан боловч, найзуудынхаа нөлөөгөөр удалгүй оюутнуудын уулзалт цуглаан зэрэгт оролцох болсон гэх. Улс төрийн үзэл санаа нь энэ үед төлөвшсөн гэгддэг. Мөн 1950 онд Югославт олон улсын ажилчидтай хамт зам гүүрийн барилгын ажилд оролцсон удаатай. Улмаар Францад очсон эхний жилээсээ хойш сурлага нь муудаж, тэтгэлэг нь цуцлагдаж эх орондоо 1953 онд буцаж иржээ.

Эх орондоо эргэж ирээд даруй улс төрийн үйл ажиллагаагаа эхэлж 1967 оноос засгийн эсрэг Улаан кхмерүүдийн хөдөлгөөнд нэгдэж партизаны дайн эхэлжээ. 1975 онд Пол Потын тэргүүлсэн хүч нийслэл Пномпенийг эзэлж авч, "коммунизм" нэрийн доорх түүний харгис дэглэм эхэлсэн байна. Юун түрүүнд хотын сэхээтнүүд үүнд өртөж олноор цаазаар авахуулжээ. Энэхүү харгислал нь голдуу хотын иргэдийг хамарсан бөгөөд тэднийг хотоос албадан гаргаж хөдөө ажиллуулах болсон. Хот ийнхүү эзэнгүй орхигдсон нь тэрбээр капитализм буюу барууны соёлыг няцааж байсны илрэл юм. Нийт улсын иргэдийг үндсэндээ "шинэ иргэн" буюу хотынхон, ба "уугуул иргэд" хэмээн хоёр хуваав. Тэгээд шинэ иргэдийг голлон хүнд хүчир ажил хийлгэж олноор нь тарчлаажээ.

Түүний засгийн бодлогыг эсэргүүцсэн хэн болгон шууд цаазаар авахуулж байсан ба түүний засгийн сайд ч өршөөлгүйгээр баривчлагдаж цаазлуулагдаж байв. Нийтдээ баривчлагдан цаазлуулсан ба өлсгөлөн, өвчингөөр албан бус тоогоор 3 сая орчим хүн амиа алджээ.

1979 онд Вьетнамын хүчний дэмжлэгтэйгээр Пол Потын эсрэг боссон Улаан Кхмерийнхэн Пол Потыг хөөн гаргажээ. Пол Пот өөрийн тойрон хүрээлэгсдийн хамтаар Тай улс руу дүрвэн гарч амжсан юм.

1997 онд засгийн газрын дэмжлэгийг авахын тулд өөрийн удаан хугацааны түнш болох Сон Сэнг цаазаар авсан. Гэвч дараахан нь түүнийг Улаан кхмерийн армийн удирдагч Та Мокын тушаалаар баривчлан,насан туршид нь гэрийн хорионд хийсэн байна. 1998 оны 4 сард Та Мок нь шинэ засгийн газрын цэргийн дайралтаас зугтах үедээ Пол Потыг хамт авч явсан байна. Албан бус эх сурвалжаас үзвэл, Пол Пот нь 1998 оны 4 сарын 15нд зүрхний шигдээсээр нас барсан байна. Түүний шарилын хумсны өнгө нь өөрчлөгдсөн байсан зэргээс хор ууж эсвэл хорлогдож нас барсан гэж үздэг.


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -