Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Нацагийн Багабанди - Википедиа

Нацагийн Багабанди

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Нацагийн Багабанди нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёрдахь ерөнхийлөгч юм.


Агуулга

[Засварлах] Намтар

Н.Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.


[Засварлах] Боловсрол

Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.


[Засварлах] Эрдмийн зэрэг цол

1987 онд философийн ухааны дэд доктор

1995 онд Украйн улсын Одесс хотын Хүнсний технологийн улсын академийн хүндэт доктор цол

1998 онд Казахстан улсын Абайн нэрэмжит Алматыгийн улсын их сургуулийн хүндэт доктор цол

1998 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн хүндэт доктор цол

1998 онд Японы Сэншюү Их сургуулийн хүндэт доктор цол

1999 онд Удирдлагын Академийн хүндэт доктор цол


[Засварлах] Ажилласан байдал

1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер

1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч.

1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч,хэлтсийн зөвлөх

1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга

1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга

1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч

1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.

[Засварлах] Бүтээлүүд

Проблемы формирования общественного сознания труженников монгольского села, 1987 (кандидатская диссертация)

"Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 (өгүүлэл)

"Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 (өгүүлэл)

"Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 (өгүүлэл)

"Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 /ном/

1990-1992 онд Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд

1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд /илтгэлүүд/

Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 /ном/

Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 /ном/


[Засварлах] Сонгуульт ажил

1980-1984 Тєв аймгийн ардын хурлын депутат

1990-1992 МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн

1992-1996 МАХН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн

1992-1997 Улсын Их Хурлын гишүүн

1997 оны 2-6 дугаар сар МАХН-ын дарга /МАХН-ын ХХП их хурлаас/


[Засварлах] Шагнал, алдар цол

1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль

2000.4.19 ОХУ-ын Ерөнхийлєгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор / Орден Дружбы /

2006 онд Сүхбаатарын одонгоор

[Засварлах] Мөн үзэх

Монгол Улсын Ерөнхийлөгч
1997-2005
Өмнөх:
Пунсалмаагийн Очирбат
Дараах:
Намбарын Энхбаяр


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -