Монголын Үндэсний Телевиз
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
||
Үйл ажиллагаа эхэлсэн | 1967 | |
Эзэмшигч | Төр | |
Улс | Монгол улс | |
Цацагдах хүрээ | Монгол улс | |
Төв | Улаанбаатар | |
Вебсайт | http://www.mnb.mn |
Монголын Үндэсний Телевиз нь Монголын телевизийн суваг юм. Tүүхэн товчоон
1965-1967 он. Монгол улсад телевизийн урлагийг үүсгэн хөгжүүлэх мэргэжлийн сэтгүүлч уран бүтээлчид инженер техникийн ажилтнуудыг сурган бэлтгэсэн үе
1967.09.27-ны өдөр Монголын үндэсний телевиз албан ёсоор үйл ажиллагаагаа хэлсэн өдөр
1981-1990 он 1981 онд анхын өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирт гаргаж, 1988 оны 12 дугаар сард телевизийн шинэ төв ашиглалтанд орсноор өнгөт дүрсийн системээр нэвтрүүлгээ цацах боломж бүрэн хангагдсан. Мөн радио релейний өргөтгөсөн сүлжээг ашиглалтанд оруулснаар Үндэсний телевиз улс орныхоо нийт нутаг дэвсгэр хүн амын 90 гаруй хувьд хүрч үйлчлэх болсон
1991 он. Монголын Үндэсний телевиз анх удаа Азиасат системээр нэвтрүүлэг цацах боломжтой болж, уламаар телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломж хангагдсан юм.
1997 оны 1 дүгээр сар. Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон. Манай телевизийн уран бүтээлчид , тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож шагналуудыг хүртэж байсан билээ.
2005 оны 1 дүгээр сар. ОНРТ-ийн тухай хууль батлагдан гарснаар Монголын Үндэсний телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан чухал үйл явдал том эргэлт байлаа.