Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Монголын мөнгөн тэмдэгт - Википедиа

Монголын мөнгөн тэмдэгт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Монголын мөнгөн тэмдэгт нь урт удаан жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт юм.

Агуулга

[Засварлах] Танилцуулга

Нэг улсын мөнгөн тэмдэгтийн нэгжийн нөгөө улсын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлэгдэх харьцааг валютын ханш гэдэг. Валютын хашийг тогтоохдоо валют тус бүрийн алтан баталгааг үндэс болгоно. Тухайн улсын мөнгөний нэгжид агуулагдаж байгаа алтны хэмжээб олон алтны албан ёсны үнийг үндэслэн палютын алтан баталгааг тогтоодог. Төгрөгийн алтан баталгааг үндэслэн түүний ханшийг ямар ч улсын валюттай харьцуулан тогтоож болно. Валютын ханшийг дотор нь албан (худалдааны) ба худалдааны бус гэж ангилдаг. Худалдааны бус валют нь худалдааны биш шинж чанартай дипломат төлөөлөгч солилцох, албан томилолт, жуулчлалаар харилцан зорчих, шуудан холбоо, тээврийн үйлчилгээний төлбөр төлөлцөх зэрэг харилцааны холбогдсон төлбөрийн тооцоонд хэрэглэгдэнэ. Тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх төрлийн төлбөр тооцоо зөвхөн улсын банкаар дамжин үндэсний валютын төгрөгөөр хийгддэг.

[Засварлах] Мөнгөн тэмдэгт хэрэглэх болсон түүх

Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө олон арван мянган жилийн турш мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэглэж ч байгаагүй үе байжээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам байгалийн бэлэн зүйлээр амьдрах боломж багассаны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь газар хагалж тариа тарих, нөгөө хэсэг нь мал маллах эсвэл уран дархан, ан агнуур хийх зэргээр бие биенээсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ явцад жишээ нь малчин хүн хонио тогоо буудайгаар, дархан хүн модон анижисаа ямаагаар солих зэргээр хэрэгцээгээ харилцан хангадаг байв. Улмаар энэ нь цааш хөгжсөөр хэрэгцээт эд бараагаа арилжин авч болдог тийм зүйл (эквивалент) тодорхой газар нутгийн хүрээнд бий болов. Тэр нь эртний Грек, Ром, Славянд мал; Скандинавын орнуудад арьс; Номхон далайн орнуудад үнэт хавч; Хятад, Абиссинд давс; Монголд цай болж байжээ. Гэтэл тодорхой нэг нутаг оронд бүх таваарыг сольж авч чаддаг эквивалент байсан таваар (өрийн хэрэгцээнээс илүү гарган арилжиж худалдахын тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн) нөгөө нэг нутаг оронд тэр чанараа хадгалж чадахгүй байв.

[Засварлах] Монголын Эзэнт гүрний үе

Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна.

Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна.

Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ.

Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.

[Засварлах] Манжийн үе

Монгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь хаант орос, хятадын цаасан тэмдэгт, англи, америк, мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ.

Ийм нөхцөлд ялсан Ардын хувьсгалын дараа, Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа.

Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгжлийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл (тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт) эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ. Монгол оронд дээр үед бод мал, хонь, дараа нь цай, хадаг эквивалент таваарын үүрэг гүйцэтгэж байв. Хадаг нь хэмжээгээр бага, хөнгөн жинтэй их бага олон янз байсан нь гүйлгээнд хэрэглэхэд бод мал, хонь, цайнаас илүү тохиромжтой байв.

[Засварлах] 1921-1925

Хувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк "Монгол банк"-ыг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо.

Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Аажимдаа монголчуудын таваарын солилцоонд эхлээд зэс зоос, хожим нь цагаан мөнгө хэрэглэгдэх болжээ. Дэнс мөнгө, 1, 2, 5, 10, 50 лангийн ембүү мөнгө (нэг лан 37 граммтай тэнцэнэ), зоос гэдэг гурван төрлийн мөнгө монголын зах зээлийн гүйлгээнд хэрэглэгдэж байжээ.

Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна.

Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай.

Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ.

Ардын хувьсгалын ялалтын дараахь жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ.

1924 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын Ш их хурлаар Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ.

Эквивалентын үүрэг гүйцэтгэхийн хувьд цаасан тэмдэгт хамгийн тохиромжтой учраас орчин үед хүн төрөлхтөн үүнийг түгээмэл хэрэглэж байгаа билээ. 1925 оны XII сарын 9-нд засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт—төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг "нэг төгрөг" гэж нэрлэх болов. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон билээ. Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд гадаадын янз бүрийн орны (хятад, орос, мексик гэх мэт) цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байлаа.

1928 он гэхэд манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийх болжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын мөнгөн тэмдэгтийн цуврал
Зураг Цуврал Найрлага Нүүрэн тал Ар тал Гүйлгээнээс татсан огноо Гүйлгээнээс гарсан Бичиг Үйлдвэрлэсэн
[1] 1925 1-5 мөнгө: зэс
10-20 мөнгө: 0.5 мөнгө
50 мөнгө, 1 төгрөг: 90% мөнгө
Соёмбо Тоо 1950 1970 Монгол Зөвлөлт Холбоот Улс
[2] 1937 1-5 мөнгө: зэсээр цутгасан хөнгөн цагаан
10-20 мөнгө: зэс цутгамал
1960 1970
[3] 1945 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлдтэй 1970 1970 Кирилл
[4] 1959 Хөнгөн цагаан 1990 1990 БНХАУ
[5], [6] 1970, 77, 80, 81 1-5 мөнгө: хөнгөн цагаан
10-50 мөнгө: өнгөлсөн зэс
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1-5 мөнгөнд жижгээр, 10-50 мөнгөнд томоор 1970, 77: Зүүн Герман
1980, 81: Монгол
[7] Гүйлгээний & дурсгалын 1 төгрөг 1971: зэсээр цутгасан хөнгөн цагаан, өнгөлсөн зэс, мөнгө, болон алт
1981: зэсээр цутгасан хөнгөнцагаан
БНМАУ-ын төрийн сүлд, тоо "БНМАУ", Морь унасан Д.Сүхбаатар, "50 ЖИЛ" болон "60 ЖИЛ"  ?  ? 1971: Зүүн Герман
1981: Монгол
1981-88: олон хувилбар бүхий 1 төгрөг Зэсээр цутгасан хөнгөн цагаан Карл Маркс, Зөвлөлт-Монголын сансрын нислэг гэх мэт 6 янзын  ?  ? Монгол

[Засварлах] Одоогийн байдал

Гол өгүүлэл: Төгрөг
Одоогийнх [8]
Зураг Тоо Хэмжигдэхүүн Тайлбар Бүтээсэн
Нүүрэн тал Ар тал Голч Зузаан Жин Найрлага Ирмэг Нүүрэн тал Ар тал
[9] [10] 20 төгрөг 17.5 мм 1.5 мм 0.78 гр Хөнгөн цагаан Цувмал Тоо Соёмбо 1994
[11] [12] 50 төгрөг 23 мм 1.8 мм 16.8 гр
[13] [14] 100 төгрөг 22 мм 1.5 мм 3.84 гр Cupronickel Тоо, Өндөр гэгээн Жанрайсаг бурхан
[15] [16] 200 төгрөг 25 мм 1.7 мм 6.2 гр Тоо, Засгийн газрын ордон
[17] [18] 500 төгрөг 22 мм 1.7 мм  ? Ердийн Тоо, Соёмбо Дамдины Сүхбаатар 2001
Template:Standard coin table notice

[Засварлах] Мөн үзэх


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -