Дашдоржийн Нацагдорж
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 оны 6 сар) нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч зохиолч, яруу найрагч байв.
1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.
Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.
Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.
[Засварлах] Д.Нацагдоржийн "Од" шүлэг
- Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
- Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
- Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
- Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.
- Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
- Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
- Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
- Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?
- Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.
- Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
- Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
- Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?
- Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
- Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.
- Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов.
- Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.
[Засварлах] Бүтээлүүд
- Алс газар сурахаар явагч (1927)
- Миний нутаг (1930-1933)
- Миний хэнз хурга (1930)
- Харанхуй хад (1930)
- Шувуун саарал (1930)
- Ламбагуайн нулимас (1931)
- Нойрын дунд (1931)
- Хөдөө талын үзэсгэлэн (1931)
- Хуучин хүү (1934)
- Соёлыг гайхав (1934)
- Монголын үрс олон болтугай (1934)
- Адууны манаанд (1934)
- Үзэгдээгүй юм (1935)
- Хайран охин (1935)
- Миний ээж (1935)
- Ертөнцийн гурван гайхамшиг (1935)
- Өргүй бол баян өвчингүй бол жаргалан (1935)
- Эрүүл явбал улсын наадмыг үзнэ (1935)