Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Бямбын Ринчен - Википедиа

Бямбын Ринчен

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Бямбын Ринчен
Бямбын Ринчен
Улсын төв номын сангийн урд байрлах Бямбын Ринчений хөшөө
Улсын төв номын сангийн урд байрлах Бямбын Ринчений хөшөө

Еншөөбү овогт Бямбын Ринчен нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн байв. Тэрээр 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1945 онд Цогт тайж түүх уран сайхны кино зохиол туурвиж Төрийн шагнал хүртжээ. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

[Засварлах] Хэлсэн үгнүүд

  • "Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ"
  • "Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ"
  • "Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино"
  • "Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт"
  • "Түшмэд намайг яаж үздэг хамаагүй"
  • "Түмэн намайг яаж үздэг хамаатай"
  • "Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй"
  • "Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай"

[Засварлах] Б.Ринчений зохиолууд

"Монгол хэл" шүлгээс нь:

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -