Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Ромб - Википедиа

Ромб

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Ромб (Англи хэл: rhombus) нь нэгэн төрлийн дөрвөн өнцөгт бөгөөд 4 талын уртууд нь бүгд тэнцүү дүрс юм. Диагоналиуд нь перпендикуляраар огтлолцдог параллелограм хэмээн тодорхойлсон ч болно. Бүх 4 дотоод өнцөг нь тэнцүү ромб нь квадрат болно.

Ромб
Ромб

Ромб нь параллелограм тул түүний бүх шинж чанарыг агуулна. Тодорхой хэлбэл,

  • 2 хос эсрэг талууд нь хоорондоо парралель бөгөөд уртууд нь тэнцүү.
  • 2 хос эсрэг өнцгүүдийн хэмжээ нь хоорондоо ижил.
  • Диагоналиуд нь тус тусынхаа дундаж цэгээр огтлолцоно

гэх мэт.

Шулуун тэгш хэмт дүрс бөгөөд 2 диагональ нь тэгш хэмийн тэнхлэг болно. Түүнчлэн диагоналиудын огтлолцлын цэгт төвтэй, 180°-ын эргүүлэлтээр өөртэйгээ давхцдаг, өөрөөр хэлбэл цэгэн тэгш хэмтэй юм.

Диагоналиуд нь харилцан перпендикуляр бөгөөд 2 хос зэргэлдээ талууд нь уртаараа тэнцүү байх дөрвөн өнцөгтийг дельтоид гэдэг. Ерөнхий тохиолдолд дельтоидын эсрэг талууд нь параллель биш байдаг бөгөөд ромбыг "Эсрэг талууд нь параллель дельтоид" хэмээн тодорхолж бас болох юм.

Ромбын талбай S-ийг параллелограмын талбайн томъёо S =(талын урт)×(өндөр) хэмээх томъёогоор бодож болох боловч дараах томъёо нь илүү хялбар

S=\frac {AC\times BD}{2}. Энд AC ба BD нь диагоналиудын уртыг илэрхийлнэ. Дельтоидын талбайг мөн энэ томъёогоор олох боломжтой байдаг.

Ромбыг диагоналиар нь 2 хэсэгт хуваавал хоорондоо тэнцүү адил талт гурвалжингууд үүснэ.

Хөзрийн нэг дүрс болох дөрвөлжин {\color{red}\blacklozenge} нь улаан ромбоор тэмдэглэх нь элбэг.

[Засварлах] Мөн үзэх

  • Дөрвөн өнцөгт
  • Квадрат
  • Параллелограм
  • Дельтоид


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -