Намибийн цөл
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Намибийн цөл (Англи хэл: Namib Desert) нь Намиби улсын Атлантын далайн эрэг орчимд байх цөл. Талбай нь ойролцоогоор 50,000км². Дэлхийн хамгийн эртний цөл гэж үздэг. Атлантын далайн хойшоо чиглэлтэй хүйтэн урсгал болох Бенгуела урсгалын нөлөөгөөр үүссэн баруун эргийн цөл юм. Ихэвчлэн өтгөн мананд хучигдсан байдаг. Эргийн орчмын далай нь хүчтэй салхи элбэгтэй тул далайн эргээр сүйрсэн онгоцны элсэнд булагдсан үлдэгдэл, урсгалд шидэгдсэн халим зэрэг нь олон тоотой олддог онцлогоосоо болоод "Араг ясны эрэг" хэмээн нэрлэгдэх нь ч бий.
Намибийн цөлд Бранденбург (Branden-burg = Дөлөн уул) хэмээх томоохон баянбүрд бий.
Commons: Namib Desert - зураг, медиа материалууд |