Мөнгө
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Мөнгө гэдэг нь нийгмийн болон хууль ёсны хувьд зөвшөөрөгддөг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, өр ширийг дарах зориулалттай зүйл юм.
Агуулга |
[Засварлах] Мөнгөний үүрэг
Мөнгө дараахь гурван үүргийг гүйцэтгэнэ.
[Засварлах] Солилцоо, төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ
Мөнгө бий болсноор таваар,таваарын харилцааны олон хэлхээний оронд мөнгө-таваарын гэсэн хоёр харилцаа бий болдог.Ийм үед мөнгө нь солилцооны үүрэг гүйцэтгэж байна.Мөнгө нь бас өр төлөөс өгөх,зээл буцааж төлөх зэрэгт хэрэглэгддэг учир төлбөрийн хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэж байна.
[Засварлах] Өртгийн хэмжүүрийн үүрэг
Янз бүрийн барааны үнэ цэнийг хооронд харьцуулах,жиших үед мөнгөний эл үүрэг илэрч гардаг.Өөрөөр хэлбэл, бусад бүх барааны үнэ цэнийг илэрхийлэгч түгээмэл хэмжүүрийн үүрэг гүйцэтгэгч нь гагцхүү мөнгө юм.
[Засварлах] Хуримтлал-хадгаламжийн хэрэглүүрийн үүрэгтэй
Мөнгө нь заримдаа хуримтлал болж ашиглагдана.Хувьцаа ,облигац байшин, алтыг бодвол мөнгө нь аз турших байдал бага байдаг.Хэлцлийг түргэн хялбар байгуулах,үнийг тодорхойлох,хуримтлал хийх боломж олгодог учраас мөнгө ашигтай.
[Засварлах] Гадны холбоос
Commons: Money - зураг, медиа материалууд |