Инерциал тооллын систем
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Инерциал тооллын систем гэдэг нь Ньютоны нэг болон хоёр дугаар хуулиуд биелдэг тооллын системийг хэлдэг. Ньютоны хуулиуд нь нар болон бусад ододтой харьцангуйгаар эргэлдэх болон хурдассах хөдөлгөөн хийхээс бусад аливаа тооллын системд хүчинтэй байдаг.
Тэгвэл инерциал системд бие нь түүнд зөвхөн физик хүч үйлчлэх үед л хурдассах бөгөөд (Ньютоны нэг дүгээр хууль ёсоор бол) биед үйлчлэх нийт хүч нь тэг үед тайван байсан бие тайван байх бөгөөд жигд хөдөлж байсан бие жигд хөдөлсөөр байх болно. Тухайлбал шулуун шугамын дагуу тогтмол хурдтайгаар хөдлөнө гэсэн үг.
Агуулга |
[Засварлах] Инерциал тооллын системүүдийн эквивалент чанар
Бүх физикийн ухааны тулгуур зарчим бол тооллын инерциал системүүдийн эквивалент чанар юм. Дадал дээр энэхүү эквивалент чанар нь нэгэн жигд хөдөлж буй битүү хайрцагт байгаа эрдэмтэд зөвхөн хайрцаг дотор хийсэн ямар ч туршилтаар түүний хурдыг тодорхойлж чадахгүй гэсэн утгыг илэрхийлдэг.
Үүний эсрэг инерцийн хүчний үйлчлэлд буй биесийг инерциал бус тооллын системд авч үздэг. Энэ нь биед үйлчилж аливаа физик хүчний үйлчлэлээс биш харин тооллын системийн өөрийнх нь хурдатгалаас улбаалсан хүчний үр дүн юм. Инерцийн хүчний жишээ гэвэл төвөөс зугтаах хүч болон эргэлдэх тооллын систем дэхь Кориолисын хүч юм. Тиймээс эргэлдэж буй эсвэл хурдассах (гравитацын үйлчлэлээс бус) хөдөлгөөн хийж байгаа хайрцаг дотор буй эрдэмтэд хайрцагт байгаа чөлөөтэй биеийг ажиглан түүний өнцөг хурд болон хурдатгалыг хэмжиж чадна.
[Засварлах] Инерциал тооллын систем сонгодог механикт
Сонгодог механикт инерциал тооллын системүүдийн эквивалент чанарыг авч үзэхээс гадна бүх тооллын систем дэхь хугацааны үргэлжлэл адил байна гэж авч үздэг. Энэ нь Ньютоны абсолют орон зай болон абсолют цаг хугацааны ойлголтод хамаардаг. Дээрх хоёр таамаглалыг авч үзээд өөр өөр инерциал тооллын систем дэхь хоёр үзэгдлийн (орон зай, цаг хугацаан дахь цэг) координатуудыг Галилейн хувиргалтаар холбож өгдөг.
үүнд болон t0 орон зай, цаг хугацааны тооллын эхээс шилжсэн шилжилтийг илэрхийлж буй бөгөөд нь хоёр инерциал системийн харьцангуй хурд юм. Галилейн хувиргалтаар хоёр үзэгдлийн хооронд үргэлжлэх хугацаа (t2 − t1) нь инерциал тооллын системүүдэд ижил бөгөөд нэгэн эгшинд болсон хоёр үзэгдлийн хоорондын зай (эсвэл аливаа биеийн урт ) нь мөн адил байна.
[Засварлах] Мөн үзэх
Галилейн инвариант зарчим
[Засварлах] Гадаад холбоос
[Засварлах] Ишлэл
- Edwin F. Taylor and John Archibald Wheeler, Spacetime Physics, 2nd ed. (Freeman, NY, 1992)
- Albert Einstein, Relativity, the special and the general theories, 15th ed. (1954)
- Henri Poincaré, (1900) "La theorie de Lorentz et la Principe de Reaction", Archives Neerlandaises, V, 253–78.